Хамтдаа ногоон ирээдүйг бүтээцгээе

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Та agronom.mn сайтыг ашиглахаасаа өмнө үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцана уу. Энэ сайтыг ашиглахдаа ашиглалтын эдгээр ухагдахуунуудыг заавал биелүүлэхээ зөвшөөрсөн байна. Та үйлчилгээний эдгээр нөхцөлийг хүлээн авах боломжгүй бол нэн даруй уг вэб сайтыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

agronom.mn сайт нь Фэйсбүүк Мессенжерт зориулсан автомат чат ботын апплейкшн бөгөөд хэрэглэгч өөрийн Фэйсбүүк хуудасны мессенжерт авмомат хариулт байдлаар ашиглах цогц систем ба энэ нь Агроном ХХК-ний эзэмшдэг сайт юм.

Агроном чатийг та ашигласнаар Фэйсбүүк орчинд Монгол хэлдээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, мэдээлэх, сонгуулах зэрэг олон боломжийг хэрэглэгчдэдээ бий болгоно.

1. Ерөнхий журам

  • Энэ сайтыг ашиглахаасаа өмнө та дор заасан нөхцөлүүдийг заавал уншиж, биелүүлэхээ зөвшөөрсөн байна.
  • Агроном чатыг ашиглахдаа олон нийтийн мэдээ мэдээлэл, зар сурталчилгааны хэрэглээнд нийцсэн үйлчилгээ явуулах тул бусдыг хүндэтгэж харьцах
  • Хувь хүний мэдээллийг олон нийтэд тарааж, ямар нэгэн сөрөг үйлдлээр бусдын эрх ашгийг хөндөхгүй байх
  • agronom.mn сайтаар дамжуулж бусдыг дайрч доромжлох, нэр төрийг гутаах хэрэгсэл болгон ашиглахгүй байх ба үйлчлүүлэгчийн буруутай үйлдлээс гарсан гомдол болоод хохирлыг бид хүлээхгүй.
  • Бидний боловсруулсан программ хангамж, лого, материал, дизайн зэрэг нь оюуны өмчөөр хамгаалагдсан болохыг анхаарна уу. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Хуулийн дагуу зохицуулна.
  • Агрономчат нь бүх чиглэлийн албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах ба 2 тал гэрээнд заасны дагуу дүрэм журмыг мөрдөж ажиллана.

2. Таны Фэйсбүүк Акаунт

  • Та манай Агроном чатботыг ашиглахаас өмнө agronom.mn рүү хандаж Фэйсбүүк аккаунтаар зөвшөөрөл олгоно.
  • Тус Фэйсбүүк акаунтыг ашиглан цаашдын гэрээт үйл ажиллагааг явуулах юм.
  • Хэрэглэгчийн нэр болон нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг хэрэглэгч өөрөө хангана.

3. Төлбөр тооцоо

  • Бид хамтран ажиллах харилцагчидтай бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа өөрийн тооцож гаргасан үнэ тарифын системээр төлбөртооцоог хийхээс гадна төлбөрийн уян хатан нөхцөлийг баримтлах болно.
  • Цэнэглэсэн төлбөрийн хэмжээгээр мессеж тоо, чатботын тоо тодорхойлогдох болно. Зарим тохиолдолд үнэ төлбөргүй байна.
  • Үйлчилгээ авахаар төлбөр хийсэн тохиолдолд хэрэглэгч ямар нэгэн байдлаар үйлчилгээнээс татгалзах үед тасалбар болгосон хугацаанаас өмнөх хэрэглэсэн төлбөрийг суутган авч үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно.

4. Үүрэг хариуцлага

  • Агроном чатад байршуулсан мэдээлэл, сурталчилгааны бодит үнэнийг тухайн хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцна.
  • Мэдээлэл байршуулагч нь Монгол Улсын Зар Сурталчилгаа болон Агуулгын хуулийг баримтлан мэдээлэлээ байршуулж үйлчилгээ хийлгэх бөгөөд уг хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг тухайн байгууллага бүрэн хүлээнэ.
  • Бүх тохиолдолд agronom.mn болон түүний хэрэглэгчдэд ямар нэгэн урьдчилан таах боломжгүй нийгмийн болон улс орны хямрал хийгээд эдийн засгийн хохирлыг бид хариуцахгүй.
  • agronom.mn ньонлайн мэдээ мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах, тэдгээрийг ажиллагаатай болгох үүрэгтэй ба чатын үр дүнд гарч ирсэн хангалтгүй байдлын үүрэг хариуцлагыг хүлээхгүй.
  • Бид agronom.mn-н үйлчлүүлэгчийн харилцан гэрээг хийсэн тохиолдолд алдагдсан ашиг, орлого, мэдээлэл, санхүүгийн алдагдал, онцгой сөрөг үр дагавар, хохирлын хариуцлага хүлээхгүй болно.
  • Үйлчилгээнд заасан үнэ тариф, журмын дагуу та мэдээлэл, сурталчилгаагаа, үйлчилгээгээ явуулна.

5. Бусад зүйл

  • agronom.mn нь үйлчилгээний нөхцөлдөө хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй ба хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн цагаас хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь энэхүү нөхцөлд орсон өөрчлөлтийг мөрдөснөөс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
  • Хэрэв та үйлчилгээний өөрчлөгдсөн нөхцөлийг дагаж мөрдөөгүй тохиолдолд agronom.mn сайтын зүгээс тухайн үйлдлийг зогсоох эрхтэй.
  • Эдгээрнөхцөл, нэмэлт өөрчлөлтүүд хоорондоо зөрчилтэй байгаа бол тухайн зөрчлийг манайд мэдэгдэж болно.

6. Хүчингүй болгох, цуцлах

  • Та өөрийн авсан үйлчилгээгээ цуцлах бол бидэнд ханданауу. Бид таны хүсэлтийг ажлын 5 хоногт шийдвэрлэж, зөвшөөрлийн баталгаа гаргуулж, вэб сайтаас мэдээллийг устгах болно. Энэхүү үйлдлийн дараагаар устгагдсан мэдээлэл, түүнээс үүдсэн ямар ч асуудалд хариуцлага хүлээхгүй.